
Монгол ур чадвар
Монгол ур чадвар уралдаан нь мэргэжлийн ур чадварыг дэмжих, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай залуусыг бэлтгэх зорилготой гурван үе шаттайгаар зохион байгуулагддаг:
1 шат:
Сургуулийн уралдаан
МБС-ийн түвшин – Сурагчид өөрсдийн харьяа мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад (МБС) ур чадвараараа өрсөлдөж, дараагийн шатанд шалгарна.
2 шат:
Бүсийн уралдаан
Бүсийн буюу хоёрдугаар шат – МБС-иасаа шалгарсан шилдгүүд бүсийн хэмжээнд бусад сургуулийн оролцогчидтой өрсөлдөнө.
3 шат:
Үндэсний аварга
Үндэсний аварга шалгаруулах уралдаан – Бүсийн уралдаанаас шалгарсан оролцогчид MongolSkills Үндэсний аварга шалгаруулах уралдаанд оролцож, ур чадвараа улс даяар харуулахын зэрэгцээ WorldSkills зэрэг олон улсын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох боломжтой.
