

Ур чадвар хаана байна, тэнд арга зам байна!
Монгол Улсын үндэсний ур чадварын шилдэг туршлага,
хөгжлийг дэлхийтэй холбох гүүр болно.
2026 оны 9 дүгээр сарын 22–27-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо дэлхийн ур чадварын хамгийн том уралдаан болох WorldSkills Shanghai 2026 зохион байгуулагдана.
48 дахь удаагийн WorldSkills ур чадварын уралдаанд 70 гаруй улс, бүс нутгийн 1,400 гаруй шилдэг залуу мэргэжилтэн 64 ур чадварын төрлөөр өрсөлдөх бөгөөд уралдаан Шанхай хотын National Exhibition and Convention Center (NECC)-т болно.
WorldSkills Competition нь хоёр жил тутам зохион байгуулагддаг дэлхийн хэмжээний ур чадварын уралдаан юм. Оролцогчид зөвхөн медалийн төлөө өрсөлдөхөөс гадна өөрсдийн мэргэжлийн ур чадварыг олон улсын стандарт, дэлхийн шилдэг залуу мэргэжилтнүүдийн түвшинтэй харьцуулан сорьдог.
WorldSkills нь улс орнуудад:
боломжийг бүрдүүлдэг.
Монгол Улсын ур чадварын шилдэг залуус WorldSkills Shanghai 2026 уралдаанд 12 ур чадварын төрлөөр оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
Оролцогчид болон экспертүүд олон улсын WorldSkills стандартын дагуу бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж, Шанхайд дэлхийн шилдгүүдтэй ур чадвараа сорих болно.
WorldSkills Mongolia нь уралдаан хүртэлх хугацаанд Монголын багийн бэлтгэл, WorldSkills-ийн олон улсын стандарт, уралдааны зохион байгуулалт, WorldSkills Conference 2026 болон Шанхайд болох бусад арга хэмжээ, дэлхийн мэргэжлийн боловсрол, ур чадварын хөгжлийн шинэ чиг хандлагын талаар цувралаар мэдээлэл хүргэнэ.
Монголын ур чадвар — Дэлхийн тавцанд.
WorldSkills International — worldskills.org
WorldSkills Shanghai 2026 — worldskills2026.com