WORLDSKILLS SHANGHAI 2026 ГЭЖ ЮУ ВЭ?
2026 оны 9 дүгээр сарын 22–27-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо дэлхийн ур чадварын хамгийн том уралдаан болох 48 дахь удаагийн WorldSkills Competition зохион байгуулагдана.
🏆 WorldSkills Shanghai 2026 тоогоор:
🌍 70 гаруй улс, бүс нутаг
👷 1,400 гаруй шилдэг залуу мэргэжилтэн
🛠️ 64 мэргэжлийн ур чадварын төрөл
🏢 360,000 м² талбай бүхий National Exhibition and Convention Center (NECC)
WorldSkills ур чадварын уралдаан нь хоёр жил тутам зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн улс орнуудын шилдэг залуу мэргэжилтнүүд ур чадвараа олон улсын стандартаар сорьдог дэлхийн ур чадварын хамгийн том тайз юм.
Энд зөвхөн медалийн төлөө өрсөлддөггүй.
💡 Мэргэжлийн ур чадварын дэлхийн стандартыг тогтоох
🤝 Улс орнууд туршлага, мэдлэгээ солилцох
🏭 Боловсрол, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх
🚀 Ирээдүйн мэргэжил, технологийн чиг хандлагыг тодорхойлох
👨🔧 Залуучуудад мэргэжлийн ур чадварын үнэ цэнийг таниулах
зэрэг өргөн хүрээний ач холбогдолтой.
🇲🇳 Монгол Улсын ур чадварын шилдгүүд WorldSkills Shanghai 2026 ур чадварын уралдаанд дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөнө.
WorldSkills Shanghai 2026 хүртэл бид уралдаан хэрхэн явагддаг, дэлхийн ур чадварын стандарт гэж юу болох, Монгол Улсад WorldSkills-ийн оролцоо ямар ач холбогдолтой, мөн Шанхайд болох бусад томоохон арга хэмжээний талаар цувралаар хүргэх болно.
Ур чадвар дэлхийг өөрчилнө. 🇲🇳🌏
🔗 Албан ёсны мэдээлэл:
worldskills.org
worldskills2026.com
#WorldSkillsMongolia #WorldSkillsShanghai2026 #WorldSkills #SkillsChangeLives #TeamMongolia #TVET Боловсролын ерөнхий газар Боловсролын яам

