Бидний тухай
WorldSkills Mongolia нь Монгол Улсад мэргэжлийн боловсрол, ур чадварын хөгжлийг дэмжих зорилготой, олон улсын түвшинд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Манай байгууллага нь 2024 оны 6-р сард албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд Монголын ур чадварын хөдөлгөөнийг тогтвортой, бие даасан хэлбэрээр хөгжүүлэх үндсэн зорилготой.
Монгол Улс нь 2014 онд WorldSkills International (WSI) байгууллагын гишүүнээр элссэн бөгөөд түүнээс хойш залуус маань дэлхийн ур чадварын тайзан дээр Монгол Улсыг төлөөлөн амжилттай оролцсоор ирсэн. Харин 2024 онд WorldSkills-ийн зарчмыг тууштай хөгжүүлэх, үндэсний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор WorldSkills Mongolia НҮТББ-ыг байгуулсан юм.
Алсын хараа (Vision):
Монгол Улсын үндэсний ур чадварын шилдэг туршлага, хөгжлийг дэлхийтэй холбох гүүр болно.
Эрхэм зорилго (Mission):
Монгол залуучуудын ур чадварыг хөгжүүлэх замаар хувь хүний амжилтыг хөхүүлэн дэмжиж, ажил мэргэжлийн өсөлт хөгжлийг хурдасган үндэсний өрсөлдөх чадварыг бэхжүүлнэ.
Бид юу хийдэг вэ?
TVET байгууллагуудад хөтөлбөр ба үнэлгээний шинэчлэлд дэмжлэг үзүүлэх:
Бид WorldSkills International-аас боловсруулсан мэргэжлийн стандарт (OS), техникийн тодорхойлолт (TD), тест төсөл (TP) болон үнэлгээний шалгуур зэрэг материалыг ашиглан сургалтын хөтөлбөрийг сайжруулах, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгоход TVET байгууллагуудад зөвлөх, мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг.
Багш, мэргэжилтнүүдийн чадавхжуулалт:
TVET салбарын экспертүүд, багш нарын ур чадварыг хөгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ, болон олон улсын сайн туршлагын нэвтрүүлэлтээр дэмжлэг үзүүлдэг.
Олон нийтийн ойлголт, хамтын ажиллагаа:
Ур чадварын үнэ цэнийг нийгэмд сурталчлахын зэрэгцээ төр, хувийн хэвшил, боловсролын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг.
Улсын болон олон улсын ур чадварын уралдаан:
Бид жил бүрийн Үндэсний ур чадварын уралдааныг зохион байгуулж, шилдэг оролцогчдыг сонгон олон улсын WorldSkills уралдаанд оролцуулах бэлтгэлийг хангадаг.
Бидэнтэй нэгдээрэй
Та суралцагч, мэргэжлийн багш, салбарын эксперт, эсвэл хамтран ажиллах түнш байж болно. WorldSkills Mongolia-д нэгдэж, Монголын ур чадварын ирээдүйг хамтдаа бүтээцгээе! Холбоо барих
Албан ёсны баримт бичиг
